2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 17

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны аюулгүйн албаны (ХАА) эрх мэдлийг улам тэлж өргөжүүлсэн тушаалд гарын үсэг зурлаа. “Холбооны аюулгүйн алба бүрэн эрхийнхээ хүрээнд газар ба түүн дээрх объектууд, үл хөдлөх хөрөнгийг төрийн хэрэгцээнд хураан авахыг өөрөө дур мэдэн шийдэх эрхтэй”  хэмээн уг баримт бичигт өгүүлжээ. 

Газар, объектыг онцгой тохиолдолд ард иргэдээс хурааж авах юм байна, олон улсын гэрээнд заасны дагуу, мөн барилга барих, төрийн ба орон нутгийн хэмжээний объектыг засварлах гэх мэт. Энэ тушаал ялангуяа улсын хилийн ойролцоох газар, онцгой бүсэд хамаатай бөгөөд Оросын хил хязгаарыг хамгаалж хямгадах зорилготой гэнэ. Ерөнхийлөгч Путин өмнө нь ийм эрхийг улсынхаа Батлан хамгаалах яам, Холбооны хамгаалалтын албад олгосон юм. 

www.mnews.mn

Сэтгэгдэл