2017/11/19 Улаанбаатар -20º
2017 оны 05 сарын 17

Дэлхийн хамгийн үнэтэй газар 3 тэрбум доллар хүрсэн талаар “South China Morning Post” сонин мэдээллээ. Хонконг хотын төвд орших 4,3 гектар газрыг Хятадын Засгийн газрын дуудлага худалдаан дээр заржээ.

Уг нь зохион байгуулагчид энэ газраа 2,8 тэрбум доллараар зарахаар төлөвлөж байсан. Гэтэл үр дүн санаанд оромгүй байдлаар эргэж Хонконгийн 4,3 гектар газар 3 тэрбум доллар буюу 23,28 тэрбум хонконг-доллар хүрчээ. Тэгэхээр 0,09м2 газрын үнэ 6460 доллар гэсэн үг. 

Дуудлага худалдаанд 9 компани өрсөлдсөн бөгөөд хамгийн өндөр үнийг “Henderson Land Development” санал болгожээ. Энэ компанийг эзэмшдэг хамгийн баян гэр бүл одоо Хонконг хотын яг төвд оршдог энэ газарт 2020 он гэхэд офисын том барилга барихаар төлөвлөж байна. Харин одоо дэлхийн хамгийн үнэтэй, өөдөсхөн (манай Монголоор хэмжвэл) энэ газарт автомашины зогсоол байрладаг, 5 давхар зогсоолыг удахгүй хаах гэнэ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл