2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 17

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар өчигдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлжээ.

Мөн Замын цагдаагийн албаны ЖШУХэлтэст нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй 237 дуудлага хүлээн авсан байна. Осол, хэргийн улмаас гурван хүний амь нас хохирч, хүнд, хөнгөн байдлаар зургаан хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. 

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сант сумын нэгдүгээр багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд А жолоочтой Hyundai Sоnata-6 автомашин нь Toyota Prius-20 маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 53 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй О, 34 настай эмэгтэй А нарын гурван хүний амь нас хохирсон байна.

 

Орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг Замын цагдаагийн газраас нийт жолооч нарт анхааруулж байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл