2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 17

СЕХ өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр  бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтсон байна.

Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан талаар СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.


СЕХ 16 цагт албан ёсоор зарлаж хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг олон нийтэд зарлах юм байна.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • jochi IP: 103.229.123.194 2017 оны 05 сарын 17

    Odoo Baasan Huu namaasaa garaarai
Сэтгэгдэл