2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 05 сарын 17

Сангийн сайдын нэрийг барьж, худал мэдээлэл тараасан этгээдийг баривчиллаа

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр фэйсбүүк хаяг нээж, хуурамч мэдээлэл тараасан этгээдийг баривчилсан байна.  Уг этгээд 34 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н  гэгч байжээ. Түүнийг тагнуулын байгууллагаас саатуулан шалгаж байгаа аж.

 Өмнө нь Худалдаа Хөгжлийн Банкнаас 100 сая төгрөг хууль бусаар авах гэж оролдсон хэргийг ч Н гэгч үйлдэж байжээ. Энэ оролдлого нь бүтээгүйгээс Сангийн сайдын нэр барьж хуурамч мэдээлэл тараасан байж болзошгүй гэнэ.

mnews.mn

Сэтгэгдэл