2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 17

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооллын нутаг дэвсгэр буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд зам дээр ноцтой осол гарсан байна.

Тодруулбал уг зам дээр суудлын автомашин мөргөлдсөнөөс  нэг машин нь дөрвөн дугуй нь дээшээ харж унасан байна. Ослын улмаас машины урд суудалд суусан хүн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

Уг замыг түр хугацаагаар хааж, цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

Осол гарсан Буянт-Ухаа 1 хорооллын урд зам дээр хурд сааруулагч байдаггүйгээс хурдтай ирсэн автомашин хорооллоос гарч буй машинтай мөргөлдөж осол гаргах эрсдэл өндөртэй байдгийг оршин суугчид хэлж байна.

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 202.4.248.67 2017 оны 05 сарын 17

    Замын цагдаагаас хурдны хязгаар 30км гээд тэмдэг тавичихад л болоо юм биш үү.
Сэтгэгдэл