2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 05 сарын 18

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар, 19,20-нд говь талын нутгаар  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
2017 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, Бусад нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн хойд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ:

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 18-20 градус дулаан байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл