2017/11/19 Улаанбаатар -22º
2017 оны 05 сарын 18

 Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж буй бөгөөд 50 гаруй төрлийн үйлчилгээ нэг цэгээс авах боломжтой. Өчигдөр эхэлсэн өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь олгож байгаа юм. 

 

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар:

Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана. 

Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна. Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна. 

Хууль зүйн туслалцааны төв: 

Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн:

-Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх, хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах,

-Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох, тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгөх

 Гадаадын иргэн харьяатын газар:  

Эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгнө.

 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг: 

 -Иргэдэд даралт үзэх,

-Өндөр жин үзэх,

-Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх ,

-Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах,

-Витаминжуулах  арга хэмжээ зохион байгуулна. 

 

mnews.mn

Сэтгэгдэл