2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 18

Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд өчигдөр зарлав.  Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээрээс хоёр нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн өндөр шаард­лагад нийцэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийт тэднийг аль хэдийнэ адил төстэй байдлаар нь тохуурхаж сууна. Тэднийг эц­гийнх нь нэрээр бус харь тодотголоор нь дууддаг жишигтэй.

Тухайлбал, нэг нь “Фэнг шү” С.Ганбаатар, нөгөө нь “Женко” Х.Баттулга. Ийм нэр зүүх болсон түүхийг эргэн сөхвөл, Х.Баттулга алдарт “Загалмайлсан эцэг” киноны Дон Вито Корлеонег дууриан анхны ком­паниа “Женко” гэж нэрлэсэн байдаг. Харин С.Ганбаатар дорнын соёлын нэг хэсэг болох “Фэнг шү”-г Монголд анх нэвтрүүлж, нутагшуулсан. Тэдний адил тал үүгээр ч дуусахгүй. Хоёу­лаа Баянхонгор айм­гийнх бөгөөд өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар дархлагдсан гэгдэж байсан ч мөн л хоёулаа тойрогтоо “өвдөг шороодсон” удаатай. Үүгээр ч зогсохгүй намын угшлаа сольсноороо хүртэл ижилхэн.  Улс төрийн хүрээнд угшлаа солих нь тийм ч бахархах үйлдэл биш баймаар. Гэтэл Х.Баттулга Эх орон намаас гарч АН-д элссэн бол С.Ганбаатар ХҮН-аас “нүүр бууруулж” МАХН-д шургасан. Энэ мэтээр тэдний нийгэмд бүрдүүлсэн дүр төрх, имиж, байр суурь нь улстөрч гэдэг талаас илүүтэй спорт, бизнес, иргэний хөдөлгөөнтэй холбоотой. Товч­хондоо, нэг нь “Фэнг шү”-гээр, нөгөө нь бизнесээр олонд танил болсон.  Энэ мэт адил хийгээд ялгаатай тал тэднийг нэг зоосны хоёр тал гэдгийг илтгэж буй.

Харин боловсролын хувьд бага зэрэг зөрүүтэй байж магад. Нэг нь наймдугаар анги төгссөн, нөгөө нь гадаад дотоодын гурван ч их сургуульд “сурч байсан” гэж намтартаа бичсэн байдаг. Гэхдээ үүнээсээ болж хуурамч дипломтой, боловсролгүй хэмээн УИХ-ын танхимд чичлүүлсэн түүхтэй.

Юутай ч 2013 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар МАН бөх хүн нэр дэвшүүллээ гэж баалж байсан бол АН-ынхан энэ удаа бөх хүн нэр дэвшүүлчихэв.Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа болон шадар дотныхоо хэн нэгийг биш нэгэн цагт УИХ-ын дарга байхад нь зөвлөхөөр ажиллаж явсан С.Ганбаатарыг өөрийнхөө оронд шатрын хөлөг дээр түлхлээ.Уг нь МАХН-ынхан Н.Энхбаяраас өөр сонголт байхгүй гэдгээ мэдэгдсэн.Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлахаас ганцхан өдрийн өмнө хуралдаж, С.Ганбаатарыг гаргаж ирэв.“Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгч болсон хэрэг.Тиймээс ч түүнийг МАХН-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэх болов.МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй болгосон УИХ-ын гишүүн О.Баасанхүү аль хэдийнэ дургүйцлээ илэрхийлж, өөр намаас ирсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёсгүй гэж мэдэгдээд амжсан.Өөр намаас ирсэн хэмээн дургүйцэх болсон нь учиртай.Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Ганбаатар дөнгөж хоёрхон хоногийн өмнө МАХН-д албан ёсоор элссэн аж.Тэгэхээр дургүйцэх нь аргагүй. Түүнчлэн хэрэв  ийм хүн нэр дэвшүүлээд ялагдвал намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ам гарлаа”.  “Гараа сайн бол бариа сайн” гэдэг үг бий. Гараанаас хөдөлж эхлээгүй байж  би, чи гээд хагаралдаж буй намын “сойсон” хүн хаа хүртэл давхих бол. Сунгааны дундаас цуцаж, эргээд ХҮН руугаа явчихвий дээ.

Ямартай ч, өнгөрсөн оны сонгуулиар өвдөг шороодсон тэд шороогоо ч гөвж амжаагүй байхад нь Ерөнхийлөгчийн сонгуульд сойж орхив.Төрийн тэргүүнд тавих шаардлага, босго, шалгуур өндөр.Хэн дуртай нь хүч үзээд байдаггүй.Сумын наадамд түрүүлж чадаагүй бөх улсын наадамд барилдах гэж байгаатай л адил.

С.Юмсүрэн
"Монголын Үнэн" сонин

Сэтгэгдэлүүд
  • ganbold IP: 149.56.163.187 2017 оны 05 сарын 18

    xaxa yuu l bol
  • Purew IP: 162.254.149.195 2017 оны 05 сарын 18

    Yavch Mongol ulsiin shine yurunhiilugch bolowrolgui bh yosgui. Bolowsrol medleg huniig iltgeh nomer 1 zuil shuudee. Bolowsrolgui liuwarchin, medleggui hulgaich nar chin odoo ene avtusand bgaa karmaanii hulgaichdaas yugaaraa yalgaatain bee
  • Dolgor IP: 162.254.149.195 2017 оны 05 сарын 18

    huuramch diplomtoi diplomgui jinhen diplomtoi medleg bolosrol ar geriin togtvortoi baidal uls turiin tuushtai baidag zergeer n bas bus zan harakter talaas n dugnehed arai deer n Ebol yumdaa busad 2 bvvr ireeduin vr hvvhdvvd bvhiil zuild n vlger jishee bolj chadhaar hun gej bi olj harahgui bnaa uuchlaarai jiriin negen bi beer ingej bodov
  • Гүнээ IP: 103.57.95.218 2017 оны 05 сарын 18

    Хаха энэ 2 ч дээ мэдхгүй гарч чадахгүй угаасаа: Яааж ийм мэдлэг дутуу хүмүүсийг гаргах вэ дээ
  • Haliun IP: 149.56.183.100 2017 оны 05 сарын 18

    Eronhiilogchiin songuulid orsoldoj bgaa ene humuus neg l bishee. yaahaaraa avligach, luivarchin geed tsollood bdag hirnee eronhiilogchid dewshuuleed bgaag yurni oilgohgui yumaa. yarshig songuulid hen yalah ni oilgomjtoi bn shdee
  • Зочин IP: 188.165.65.182 2017 оны 05 сарын 18

    Ганбаатар Мүүний хүүхэд гээд байдаг үнэн байхө 10 тэрбумыг яаж олж чадсан бэ гэдэг бас л бодох асуудал
  • urtaa IP: 149.56.163.187 2017 оны 05 сарын 18

    Yasan ch ih namaa holij solidog yum be dee! odoo uyed chin aygaa hurtel solihgui bakteri haldana ged bhad
  • Zochin IP: 144.217.149.120 2017 оны 05 сарын 18

    Gadnii orond manai ulsiin eronhiilogchiig taniltsuulahdaa bolowsrolgui gj taniltsuulah bolhoos ymar setgeltei eronhiilogch gj taniltsuulahgui shuudee eh orniihoo ner nuuriig bodood uursduu neree tatmaar ym !!!
  • Очирпүрэв IP: 192.95.22.27 2017 оны 05 сарын 18

    Монгол улс дипломгүй хүнээр яадын. Олон улсад дипломгүй эрдэм мэдлэггүй хүн гээд улс орныг минь авч хэлэлцэхээ болих байлгүй дээ. Угаасаа мэдлэггүй, мэдлэгэтэй байлаа гээд тэрийг нь батлах гэрчлэх юмгүй хүнээр бүтэн улс орноо удирдуулна ч гэж юу байхав
  • haha IP: 198.100.156.85 2017 оны 05 сарын 18

    eronhiilogch bolno gdg ene nohdvvdiin barah ajil bish bha
  • erko IP: 192.99.170.132 2017 оны 05 сарын 18

    Sportoor bagiin ajillagaag sursan gevel sportoor hicheellej bgaa surguuliin huuhduud hurtel bolovsroltoi boltson yum bn l daa. Etseg ekhchuud ni ih surguulid surgah gej zovoltgui ain !!!!! iim yum gej yu bhav dee. helj yrij bgaa ugee bodmoor yumaa
  • Zochin IP: 137.74.154.148 2017 оны 05 сарын 18

    Bid buhnii hoich ireedui bolson ur huuhduuded min ene 2 yawch sainaar noloolohgui zalilan, ger bul salalt, buruu nomiin shashin, har tamhi hamgiin chuhal ni bidnii ur huuheddee bainga zahidag hicheelee hj erdem bolowsroltoi hun bolooroi gj heleh uggui bolgon
  • dondog IP: 149.56.183.100 2017 оны 05 сарын 18

    Yaj ch bodson mergejil bolovsrolgui hun arai bishee? bur nuur baitugai ulaina daa
  • Enkhee IP: 149.56.163.187 2017 оны 05 сарын 18

    unench tuushtai humuus l n shigshilgeend ulldeg yumdaa ene chd ee heden ch udaa holio solio hiigeed oroood gartsn humuus yumbdee butkueee
  • Сэлэнгэ IP: 144.217.149.120 2017 оны 05 сарын 18

    Хүүхдүүдээ сургуулиас нь гаргаж хэрхэн хулгай хийх, хүнийг залилан мэхлэх талаар зааж өгдиймуу. Тэгээд нас биенд хүрэхээр нь хэрхэн улсын ерөнхийлөгч болж улс орноо зарж идэж баяжих талаар Баттулга, Ганбаатар хоёроор хичээл оруулаяя. Залилан, луйврын доктор профессор хамгаалцан хүмүүс шүү дээ
Сэтгэгдэл