2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 18

УИХ-ын гишүүн С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 Тэрбээр, УИХ-д, төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг өгч, шаардлагын хариу гартал ажил хаялт зарлаад байгаа аж. Гэтэл энэ байдлыг нь тэмцэл биш ажил таслалт болгон харагдуулж байна гэв.

Мэдэгдлийнхээ үеэр тэрбээр, “Олон хүний саналыг авч, хэнээс ч юунаас ч айлгүй санал бодлоо хэлээд явж байна. Гэтэл өнөөдөр намайг нохой хуцсан чинээ тоохгүй байна. Хүний олон хүнээ барьдаггүй гэдэг. Гэтэл барьдаг болчихсон цаг болж. Түмэн олны төлөө нэг ч шийдвэр гаргадаггүй төрд байх нь зөв ч юм уу үгүй ч юм уу.Хилийн чанадад мөнгөө нуусан хүмүүс ялдаг юм байна. Үнэн худалд ялагддаг юм байна. Монгол түмний заяа буян нь хаяж, сэтгэл нь харалган болвол сайхан зүйл бодоод ч яах билээ. Завсарлага ч авах эрхгүй, Засагт ч байх нэмэргүй хүн болчихлоо би" хэмээв.

Мөн С.Жавхлан "Эрх баригчид өөрсдийн бузар булайг халхалсан хууль хийж байна. Би энд байгаад буулгалаа, ялагдлаа, гуниглалаа, гутарлаа. Би энэ бүхнийг залруулах гээд шаардлага хүргүүлж байхад намайг ард түмэнд ажлаа тасалж байна гэж ойлгуулж байна. ТҮЦ-ийн асуудал нийгэмд асуудал дагуулж байхад тэдний төлөө юу ч дугараагүй хэр нь оффшорчдоо хамгаалсан хууль баталж байна. Би тойрогтоо юм тарааж, ганц зам барих гэж гишүүн болоогүй” гэсэн юм.

 

mnews.mn

Сэтгэгдэл