2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 18

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюунбаатар нарын хүмүүс оролцов.

Нэр дэвшигч С.Ганбаатар “Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших шийдвэр үнэхээр гэнэтийн байсан. Хоёр жилийн өмнө би Ерөнхийлөгч болмоор л байна. Надад Ерөнхийлөгч болчихвол хийх ажлын төлөвлөгөө байна хэмээж байсан. МАХН бол жирийн ард түмний эрх ашгийг дээдэлдэг нам. Тийм ч учраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг тууштай тэмцэж энэ сонгуульд оролцохоо би илэрхийлж байсан. Олон хүн дэвших үү гэж асуухад би дэвшихгүй л гэж байсан. Харин МАХН-ын бага чуулганаас цагийн өмнө нэр дэвшихээр шийдсэн. Монголын ард түмний төлөө би зүтгэнэ” гэв. 

Мөн тэрбээр "О.Баасанхүү гишүүн намайг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид хоёр дотны найзууд. Тэр хүн УИХ-д сонгогдсоны ачаар өнөөдөр би МАХН-наас Ерөнхийлөгчийн сонгууььд нэрээ дэвшүүлэх боломжтой болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь гэнэтийн шийдвэр байсан. Бага чуулгааас цагийн өмнө шийдвэрээ гаргаж, нэрээ оруулсан" хэмээлээ.

 

mnews.mn 

Сэтгэгдэл