2017/09/21 Улаанбаатар -1º
2017 оны 05 сарын 18

Ээжийгээ тагтан дээрээ хөөн гаргаж, “үхээч” хэмээн зандарч, зодсон эмэгтэйг цагдаагийнхан саатуулсан.

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст саатуулагдсан түүнийг шүүхийн шийдвэрээр 7 хоног баривчлахаар болсон талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн байна. Ээжийгээ зодсон эмэгтэй 56 настай бөгөөд өмгөмөл хүүхэд аж.

Түүнийг цагдаагийн байгууллагынхан зан үйл засах сургалтад суулгаж эхэлжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул цагдаагийн хяналтад байлгахаар шийдсэн байна. Ээжийг нь одоогоор төрсөн хүүхдүүдийнх нь асрамжид өгөөд байгаа гэв.

mnews.mn

Сэтгэгдэл