2017/09/23 Улаанбаатар
2017 оны 05 сарын 19

Хоолоо сойж өлсөлгүй, ядартлаа дасгал сургуулилт хийхгүй турах 3 арга бий. 

Амьсгалын гимнастик
Амьсгалын гимнастикийн гол дүрэм бол цээжээр биш харин гэдсээрээ амьсгалаа авч гаргах. Та амьсгалын дасгалын ачаар нарийхан бэлхүүс, зангирсан булчин, жавхайсан гоё гэдэстэй болж болно. Эхний үед дасгалыг өдөрт 15 минут тогтмол хийж заншаарай.

Халуун хүйтэн шүршүүр
Турахыг хүсвэл энэ аргыг бусад аргатай хослуулан хэрэглэ. Шүршүүрт орохдоо мөсөн хүйтэн усыг хав халуун устай ээлжлэн гоожуул. 20-25 градусын усанд 40 секунд, харин 40 градусын усанд 3-4 минут ээлжлэн зогох гэх мэт. Энэ нь илүүдэл жингээс ангижруулах төдийгүй даралт хөдлөх эхний үед, аритми, таргалалт, целлюлиттэй үед тустай. Гэхдээ сөрөг заалтууд байдаг тул суурь өвчтэй бол эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Иллэг 
Арьсан доорх өөхийг хайлуулахад зөгийн балтай, усан иллэг, мөн шилэн сав ашиглан иллэг хийхэд сайн. Ийм иллэгийн ачаар өөхийг буталж, гэдэсний өмнөд ханы цусны эргэлт сайжирч, гэдэсний үйл ажиллагаанд тустай. Өөрөө иллэг хийж болох ч эхлээд тусгай салонд мэргэжлийн хүнээр заалгаж хийж сурвал зохино. Хамгийн гол нь ийм иллэгийг тогтмол, курс болгон хийх ёстой. 

www.mnews.mn

Сэтгэгдэл