2017/07/24 Улаанбаатар 17º
2017 оны 05 сарын 19

А.Янжаа гэх 22 настай Монгол бүсгүй шведчүүдийг шуугиулж байгаа билээ. Тодруулбал тэрбээр "Авъяаслаг Шведчүүд" шоунд оролцож, өөрийн ой тогтоолтын гайхамшигийг дэлхийд таниулаад буй юм.

Өмнө нь "Алтан базер"-ын эзэн болж байсан бүсгүй маань хэдхэн хоногийн өмнө болсон финалын шатны шалгаруулалтанд мөн л олныг гайхашруулжээ. А.Янжаа 30 секундын дотор 30 тоог дэс дараагаар нь тогтоож чадсан байна.

Үүгээрээ тэрбээр хамгийн өндөр санал авсан гурван оролцогчийн нэг болжээ.


Дашрамд дурдахад, түүний энэхүү чадвар өвөөгөөс нь улбаатай гэнэ. Түүний өвөө Г.Бэгзсүрэн гэж хүн социализмын үед Гутлын үйлдвэрийн Намын хорооны даргаар бараг насаараа ажиллажээ. Ажиллаж байхдаа өвөө нь гутлын үйлдвэрийнхээ 3000 орчим ажилтнуудынхаа овог нэр, хийдэг ажил төдийгүй бүр гэр бүл, ахуй амьдралыг нь хүртэл нэг бүрчлэн мэддэг байсан гэнэ.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • zochin IP: 95.208.59.212 2017 оны 05 сарын 21

    mundag ohin ymaa amjilt harin usee uuruur budaad jaahaan uurtuu zoihoor ynzluulchihval nastai hun shig usee ynzalsan bn
  • zochin IP: 95.208.59.212 2017 оны 05 сарын 21

    zohihoor
  • zochin IP: 202.131.244.194 2017 оны 05 сарын 23

    Монгол хүн гэдэг ийм байдаг юм.
Сэтгэгдэл