2017/05/27 Улаанбаатар -17º
2017 оны 05 сарын 19

Азтай аавын хүү, ээжийн охин нь цэцэрлэгт хүмүүжих эрх сугалж, эцэг, эхийгээ башийлгадаг болсон монголд бага ангийн хүүхдээ нааш цааш нь зөөж, баахан түвэг, чирэгдэлтэйгээр сургах хэрэг байгаа ч юм уу, бүү мэд. Бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд орхиё гэж бодох боллоо, бүр. Гадаадад үгүй юм гэхэд дотоодод дээд боловсрол эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг минь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэдэн нөхөр үгүй хийчихлээ. Нийгмийн сүлжээгээр “МАН-ы нэр дэвшигч дипломтой, АН-ынх дипломгүй, МАХН-ынх хуурамч дипломтой” хэмээн хошигнож буйд бухимдаж байна. Тоогоор илэрхийлбэл, монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь дээд боловсролгүй байна. Би ерөөсөө дээд боловсрол эзэмшихээ болилоо.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга дунд боловсролтой зураач, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээд боловсролын дипломгүй гэгддэг нь аль хэдийнэ олонд ил болсон зүйл. Гэвч АН-ынхан Монголын урдаа барьдаг эдийн засагч, доктор Р.Амаржаргалыг бус, дунд боловсролтой Х.Баттулгыг, МАХН-ынхан хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, академич С.Нарангэрэлийг бус, замын дундаас зориуд “наалдсан”, дээд боловсролын дипломгүй С.Ганбаатарыг илүүд үзэж, итгэл хүлээлгэсэнтэй эвлэрэхэд хэцүү байна. Гэвч үүгээр аль аль намынх нь жирийн гишүүдийг буруутгах гэсэнгүй. Улс төрийн намын шийдвэр гаргах дээд байгууллага нь гишүүдийнхээ олонхын саналаар ийн шийдвэрлэсэн гэж байгаа ч заримыг нь хүлээлтээс гадуур нэр дэвшигч, хуйвалдааны замаар гарч ирсэн гэж элдвээр шүүмжилж буйг бас үгүйсгэх аргагүй.

Нөгөө талаас боловсролыг гагцхүү дипломтой, эсэхээр үнэлэх нь өрөөсгөл байж болох ч сайн ч, муу ч номын дуу сонсох нь ямар ч тохиолдолд давуу тал болно. Аливаа улсын нийгмийн салбаруудаас хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг нь боловсрол байдаг. Бүх шатны боловсролын салбарт харамгүй хөрөнгө оруулах нь хэтдээ улс орны хөгжлийн суурь, хөдөлгөгч хүч болдог учраас тэр. Улмаар ард иргэдийнх нь боловсролын түвшингээр улс орны хөгжлийг эрэмбэлдэг. Тиймдээ ч жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багц хамгийн өндөр дүнтэй гарч, заримдаа хардуулах нь ч бий. Харин нэгэн үе бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаа НҮБ-ын индэр дээрээс цуурайтуулж асан манай улсын төрийн тэргүүний суудлын төлөө дипломын боловсролгүй нөхөд өрсөлдөж байгаа нь чухам юу гэсэн үг вэ? Ажилгүйчүүдийн эгнээг их сургууль төгссөн, дипломтой залуучууд тэлж байна гэж шүүмжилсээр атал хотоо харлуулахаас наагуур шахам, хэдэн малаараа төлбөр хийн, хүү, охиноо сургуульд үдэж буй малчид дээд боловсрол эзэмшээгүй, үр хүүхдийнх нь энд хүрэхгүй хүмүүс ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг хараад юу бодож суугаа бол.



Өнөөдөр монголын их, дээд сургуульд 157 мянган оюутан жилд хамгийн багадаа сая төгрөгийн төлбөр төлөн, суралцаж байна. Мөнгө нь илүүдсэндээ бус, ирээдүй хойчдоо боловсрол эзэмшүүлэхийн тулд хоногийн хоолоо хугаслан байж үр хүүхдээ сургуульд үдсэн эцэг, эх манай нийгэмд дэндүү олон.        

Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд махнаас нэр дэвшигчийг бүртгэснээ албан ёсоор зарлахтай хамт “монгол төрийн босго ийм намхан болсон юм уу” гэж эрхгүй бодоход хүрлээ. Эсвэл иргэд, сонгогч биднийгээ ингэж дорд үзэх хэрэг юун гэж бухимдах.  Монголчууд “номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэж хэлэлцсээр ирсэн. Боловсролоороо гологдож байгаа нэр дэвшигчдийн нэр цэвэр, эсэх талаар ч элдэв мэдээлэл хөвөрч буй.

Б.Оргил

Сэтгэгдэлүүд
  • Sarnai IP: 124.158.73.46 2017 оны 05 сарын 19

    Nomiig n ch suraagui nomhniig ch n suraagui humuusiig erunkhiilugchid ner devshuulj bdg Mongol turiin bosgo gegch n ugaas iim hen durtai n guiged ordog bolson ym bishuu
  • Zochin IP: 124.158.73.46 2017 оны 05 сарын 19

    Songuuliin erunkhii horoo n tedgeer shaardlaguudig tavidag bh ystoi btal tiim ym bdgguin bish uu hen medehev udahgui Hyatadiin koloni bolno gevel bi lav gaihahgui ugaasa ezengui tur bolood udaj bn
  • Намдаг IP: 124.158.73.46 2017 оны 05 сарын 19

    Боловсрол нэн чухал шүү дээ.Монголын эдийн засаг,гадаад харилцаа ямар байдалд байгаа билээ.Боловсролтой мэдлэгтэйг сонгож улс орноо удирдуулсах нь Монголчууд бидний ойрын зорилго болох хэрэгтэй.Улсаа бизнес болгож харах нүдтэй ашиг сонжоо хайсан нөхөрч нэр дэвшиж байна.Түүний боловсролын ямар түвшинтэй хүн гэдгийг мэдэж байгаа байх
  • Зочин IP: 95.85.59.238 2017 оны 05 сарын 19

    Би сургуулаасаа гарлаа.Ернө бизнес хийнээ хаха
  • zochin IP: 128.199.129.220 2017 оны 05 сарын 19

    Erunkhiilugchiin songuulid ner devshigchid ard irgeddee ingj ih nuluulj bhad erunkhiilugch bolson hun n her ih nuluulluhiig medej bnuu ta nar er n
  • Boldoo IP: 128.199.129.220 2017 оны 05 сарын 19

    diplomtoi humuus ajilguichuudin egneeg duurgej bn gj Mongold ajliin bair n tsuuhun tgd ch mergejlee sain ezemshsen heseg hun n ajild orj zarim neg n tanil talaaraa ajild ordog iim niigemd yaj humuus chin mergejleeree ajillah bilee dee ehleed niigmiinhee togtoltsoog zuv bolgoh heregtei ih surguulid ch oyutnuudinha toog hyzgarlah heregtei der doorgui iim togtoltsootoi bhad yah bilee
  • zochin IP: 139.59.3.30 2017 оны 05 сарын 19

    Deed bolowsrol ezemshih hereggvi ym bishv etseg ehiinhee mongiig barj 4,5n jileer surj bhr ter mongooroo eronhiilogchid orsoldwol yasm be kkk
  • Zochin IP: 188.166.73.27 2017 оны 05 сарын 19

    Bvren dund bolowsroltoi hvmvvs toriin erh bariad bhd tsaan chn ih surguuliin diplomtoi ajilgvi ochnoon tochnoon zaluu bolowson hvchin zondool baih ym da. Hiij bvteen gj garchd helsen yrisan da bdg bishde dund bolowsroltoi tolgoi muutai ym bolohooroo martchihdag ym bhda zailuul helehch vg alga.
Сэтгэгдэл