2017/07/27 Улаанбаатар 13º
2017 оны 05 сарын 19

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны Бямба гарагт болно.


Энэ өдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Иймд иргэд, жолооч нар бусад чөлөөтэй замыг сонгож хөдөлгөөнд оролцох юм.

 

Дашрамд дурдахад, маргааш мөн “Улаанбаатар Марафон” зохион байгуулагдна. Энэхүү олон улсын гүйлтэд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулж, 30 гаруй мянган хүн онлайнаар бүртгүүлжээ.

Түүнчлэн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улсын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн тамирчин өндөр зэрэглэлтэй 2, БНСУ-ын 1, Япон улсын 2 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж.

 

mnews.mn

Сэтгэгдэл