2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 05 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

  Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг сонгууль болохоос 65 хоног  хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой гэсэн заалттай. Харин уг хугацааг өөрчилж 21 хоног болгон  өөрчилж байгаа юм байна. 


Энэ хугацаанд  Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ард нийтийн санал асуулгыг дангаар явуулвал 30 тэрбум төгрөгийн зардал гарна. Тиймээс төсөв хэмнэх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах аж. 

 

mnews.mn

Сэтгэгдэл