2017/07/24 Улаанбаатар 17º
2017 оны 05 сарын 19

Энэ сарын 16-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцрийн  мэс засал хийсэн нь амжилттай болжээ.

Тодруулбал, хүүд цайрсан болорыг авах, хиймэл болор суулгах, бүслүүр тавих, ховхорсон торлог засах, силикон тос хийх мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд мэс заслын дараа хүүгийн хараа сэргэж, биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа аж.

 Одоогоор Б хүүг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.

МЭс засал хийлгэсэн Б нь 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан аж.

 

mnews.mn

Сэтгэгдэл