2017/09/21 Улаанбаатар -2º
2017 оны 05 сарын 19

Төрсөн нялх үрээ орцонд хаядаг, төөрүүлж орхидог жигшмээр хэргүүд сүүлийн үед гарах болсон.

Тэгвэл ийм хэрэг дахин гарсан байна. Тодруулбал энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ.

3,2 кг жинтэй өлгийтэй охин хүүхдийг тус дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд орхиод явсан байна.

Хүүхдийг бараан хувцастай эмэгтэй орхиод явсан гэх яриа ч байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

mnews.mn

Сэтгэгдэл