2017/05/30 Улаанбаатар
2017 оны 05 сарын 20

“Эмчид аливаа өвчнийг эмчлэх 3 арга бий: үг, ургамал, хутга” гэж эртний алдартай эмч Авиценна хэлжээ. Хамгийн түрүүнд үг гэж онцолсныг анзаарав уу? Өөр нэг жишээ, Парисын нэгэн эмнэлгийн сэтгэл зүйч Эмили Кьи өөрийн өвчтөнүүдэд нэг үүрэг өгчээ, “Өдөр ирэх тусам миний бие улам сайжирч байгаа” гэдэг өгүүлбэрийг 10 удаа давтаж хэл, дуулдахаар эсвэл бодол санаандаа хэлсэн ч болно хэмээн эмч үүрэгдсэн байна. Энэ дасгалыг өглөө өдөр орой гээд өдөрт 3 удаа хийх ёстой, зүгээр нэг автоматаар давтан хэлэхгүй, харин аль болох хурц тод, сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр хэлээрэй хэмээн эмч хүсчээ.

Тэгтэл юу болсон гээч? Нэг сарын дараа энэ эмчийн өвчтөнүүд хурдан эдгэрч байгааг судалгаагаар тогтоов, хүнд өвчтэй хүмүүсийн бие ч сайжирч, бүр заримд нь мэс засал хийх шаардлагагүй болжээ. Энэ талаар Франц даяар шуугисан гэдэг.

Эртний эрдэмтэн Парацельсын таамаглал ийнхүү батлагдлаа. “Итгэл л гайхамшгийг бүтээдэг” гэж тэр хэлсэн. Та бидний эрүүл мэнд бол ердөө өөрсдийн маань сэтгэлгээний шууд үр дагавар аж. Хүмүүсийн сэтгэц ба биеийн байдлын хооронд шууд холбоо байдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, муу муухайг бодвол өвдөнө, харин сайн сайхныг билэгшээн бодвол эерэг бүхнийг өөртөө урин дуудах болно

“Монгол хүн амны билгээр” гэж манайхан ярьдаг нь юутай үнэн. Сэтгэл зүйн хамгийн чухал хууль: Хэн нэгэнд хандан хайраа үгээр илэрхийлэх, бахдан бишрэх, сайшаах нь тухайн хүний амьдралын энергийг нэмэгдүүлдэг. Харин муу муухай үг хэллэг сонссон хүний энерги багасдаг.

Муу, сөрөг бодолтой холбоотой өвчний тоо сүүлийн үед улам нэмэгдсээр байна. Иймээс эртний мэргэдийн зөвлөсний дагуу “Хичнээн хүнд хэцүү байсан ч амьдралдаа баярла, таларх”.

Эрүүл мэнд, амьдрал, хувь заяа бол тухайн хүний бодол санаанаас шууд хамааралтай. Давтан хэлье, хэрэв сайн сайхныг бодож явбал сайн бүхэн ирнэ. Муухай, сөрөг юм бодвол та түүнээ л авах болно.

Хүмүүсийн байнга боддог зүйл сүүлдээ “Энэ заавал бүтнэ, болно” гэсэн итгэл үнэмшил болон хувирдаг. Ийм итгэлийн ачаар тухайн үйл явдал болдог (бий болдог)... Иймээс та өнөөдрөөс эхлэн зөвхөн сайн сайхан зүйл бодож, зөвхөн сайн сайханд найдаарай. Мөн та ялихгүй, аар саар зүйлд сэтгэл түгшихээ боль, бүү шанал, өөрийгөө бүү зовоо. 

Зүрхний шигдээс, зүрхний дутагдлаас сэргийлэх асуудлаар дагнан ажиллаж дэлхийд алдаршсан Америкийн эмч Роберт Элиотын 2 дүрмийг санаж яваарай.
1-р дүрэм: Дэмий юмаас болж бүү гутар.
2-р дүрэм: Бүх юм дэмий зүйл. 

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • Album IP: 150.129.140.229 2017 оны 05 сарын 20

    Цогзолмаа манай ийм аймар нийгэмд маш их хэрэгтэй зөв зүйл орчуулжээ.
  • irgen IP: 62.167.114.16 2017 оны 05 сарын 20

    zovhon sain saihan um bodood um saihan bolohgui, ooroo sain saihan bolgoh gej zutgeh estoi
Сэтгэгдэл