2017/11/19 Улаанбаатар -23º
2017 оны 05 сарын 20

Оройн зоог болтол эсвэл гэнэт санаандгүй зочид ирсэн үед гарын доорх материал ашиглан ийм гоё үзэмжтэй, амттай сайхан зууш, хачир бэлдэж болно. Зүгээр л зүсээд ороогоод тавган дээр тавихад их цаг орохгүй, тэгсэн хэрнээ бүгд л амаа олохгүй шахам идэж магтаалын үгс хэлэх болно. 

Өргөст хэмхтэй бяслаг, загасыг гуриланд ороогоод ороомог болно эсвэл, чинжүүтэй буюу хиамтай бяслаг дээр шүдний чигчлүүр хатгахад зууш, хачир бэлэн. Бяслагтай эсвэл загастай бөмбөлөг хэрхэн хийхийг заалгалгүй, доорх зургаас харахад ойлгомжтой. Хэрэв гурил жигнэх ч цаг байхгүй бол лаазтай загасыг онгойлгон чанасан өндөг, сармис, яншуй, халуун ногоотой холиод таваглахад хачир болно. 
За, тэгээд таны уран сэтгэмж л мэдэх хэрэг. 

www.mnews.mn

Сэтгэгдэл