2018/05/24 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 01

Оросын эстрадын хатан хаан Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин хөөрхөн бичлэг интернэтэд цацлаа. Тэднийг 4 жилийн өмнө Елизавета, Харри гэдэг ихэр хүүхэдтэй болсныг бүгд мэдэх байх. Максим Галкин ихэр хүүхдүүдтэйгээ зугаалж явахдаа хийсэн багваахай цэцэг, шүрэн хорхойтой (зарим нутагт алтан тэмээ гэдэг) хөөрхөн бичлэгээ интернэтэд тавьсан нь хит болж байна. 

Лиза охин багваахай цэцгэн дээр шүрэн хорхойг харж баярлан аавдаа бариулснаа дараа нь түүнийг гэртээ аваачиж ээждээ харуулна гэжээ. Энэ үеэр Лиза охин франц хэлний мэдлэгээ гайхуулж шүрэн хорхойг "coccinelle" гэж аавдаа зааж өгч байна. Гэнэт шүрэн хорхой нисч одоход бяцхан охин уйллаа. Галкин түүнээс яагаад "Хаашаа нисчихсэн гэнэ ээ?" гэж асуухад Лиза "Бяцхан хүүхдүүдтэйгээ уулзахаар яваад өгсөн" гэж хариулав. Галкин "Энэ чинь сайн хэрэг, хүүхдүүд нь түүнийг санаж уйтгарлаж байгаа" хэмээн охиноо тайвшрууллаа. Гэсэн ч Лиза "Би уг нь ээждээ харуулахыг хүссэн юм" гэж уйлсаар л. "Шүрэн хорхой амьдардаг газрыг би мэднэ" гэж аав нь хэлээд охиноо сатааруулахыг оролджээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл