2017/09/25 Улаанбаатар
2017 оны 06 сарын 05

“Залуу насаа аль болох уртасгаж, эрт хөгшрөхгүй байх нууц тун энгийн, үүний тулд хоолны илчлэгээ 25%-иар бууруулах ёстой” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар хоолны илчлэгийг ийм байдлаар бууруулах нь биологийн хөгшрөлтийг жил тутам 6 сараар хойшлуулна хэмээн “The Daily Mail” мэдээлэв.  

Энэ судалгаанд 220 хүн хамрагджээ, тэд бүгд хэвийн жинтэй, таргалалтад өртөөгүй байсныг цохон тэмдэглэе. Сайн дурын оролцогчдоос 145 хүн өөрсдийн хэрэглэж буй хоол хүнсний илчлэгээ 25%-иар бууруулсан бол бусад нь хэвийн хооллож байлаа. Хүмүүсийн биологийн нас ба нарийвчилсан үечлэлтэй (хронолог) наслалтын (зүрхний байдал, бодисын солилцоо, дархлааны системийн байдал) хооронд ялгаа гарсан гэж эрдэмтэд мэдэгдлээ. Судалгааны эхэн үед оролцогчдын дунд биологийн ба хонолог насны ялгаа байгаагүй, сайн дурын оролцогчдын дундаж хронолог наслалт 38, биологийн нас 37 байжээ. 

Гэтэл цаашид хэмжилтийг явуулахад хоолны илчлэгээ 25%-иар бууруулсан оролцогчдын биологийн нас 1 жил тутамд 0,11 жилээр нэмэгдэж байхад нөгөө бүлгийнхнийх 0,71 жилээр ихэсч байв. Эрдэмтэд үүний шалтгааныг тайлбарлахдаа “Яг нарийн дүн гараагүй, гэхдээ энэ нь энергийн дутагдлаас болж эсүүдийн хуваагдал болон мөхөл саарч, бие организм дахь үрэвслийн түвшин буурч байгаатай холбоотой бололтой” хэмээжээ.  

www.mnews.mn

Сэтгэгдэл