2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 06

Зуны улиралд илүүдэл жингээ хасч, давхар эрүүгүй болох амархан. Та юуны өмнө сэтгэл санааны бэлтгэлээ хангаад дараах аргачлалаар бүхнийг хийгээрэй. 

 -Өдөрт 2 литр ба түүнээс их ус ууна. Ус хангалттай уухад илүүдэл чийг биеэс гадагшилдаг. Уснаас гадна ногоон цай, хийжүүлээгүй минерал ус ууж болно.
- Давс хүний биед шингэн хуримтлуулдаг тул хоол хүнсээ бага давсал. Хагас боловсруулсан хүнс, чипс, давсалсан самар маш их давс байдаг. 
-Кальци ахиу хэрэглэвэл турахад тустай. Сүү цагаан идээ тогтмол хэрэглэ, 3 аяга сүү уух эсвэл 800 грамм аарц идэхэд болно. Халгай, нохойн хошуу, таван салаа, самар, наранцэцгийн үр, яншуй, бүйлс, арахис, хатаасан жимсэнд кальци их агуулагддаг. Мөн шинэ ба лаазалсан загасанд кальци бий. 
-Жимс ногоонд шингэн ба эслэгээр баялаг. Үдийн ба оройн хоолны завсар алим, лийр зэрэг жимс ид.- 0,5 кг туръя гэвэл 3500 калори (илчлэг) шатаах ёстой. Өдөрт 500 калори “шатаавал” удахгүй турж байгаагаа анзаарна. Үүнээс биеийн дасгал сургуулилтаар 250 калорийг, хоол хүнсээ өөрчлөхөд 250 калори шатна гэж төлөвлө. Биеийн дасгал хийх дургүй бол 30-45 минут хурдан алхаж бай. 
- Архи, дарс, шар айраг зэрэг согтууруулах ундаа үнэндээ бие организмыг усгүйжүүлдэг. Тэгээд ч алкоголь бол хамгийн их илчлэгтэй хүнс. 
- Нэгэнт турсны дараа эргээд таргалахгүйн тулд хоолны дэглэмийг спортоор хичээллэхтэй хослуул. Хүчний дасгал хийж, булчингуудаа тогтмол дасгалжуулахад илүүдэл илчлэг хялбар шатна. 
www.mnews.mn

Сэтгэгдэл