2018/02/22 Улаанбаатар -23º
2017 оны 06 сарын 07

Оросын Красноярск хотын Татышев арал бол орон нутгийн иргэдийн амрах дуртай газар. Энэ арал дээр зурамд зориулан гарц хийжээ. Цэцэрлэгт хүрээлэн дэх номын сангийн дэргэд байрласан энэ гарц яг явган хүний гарц мэт харагдаж байгаа биз?.

Цардмал зам дээр зохих тэмдэглэгээ хийж, тэр бүү хэл авто замын хажууд зурмын дүрстэй жижиг гэрлэн дохио байрлуулжээ. Татышев арал 5000 зурамтай, иймээс зурам бол энэ арлын бэлгэ тэмдэг болж хувирсан.

Зурмын гарц хийх санаачилгыг “Прима” медиа групп гарган хэрэгжүүлжээ. Энэ нь зурам хамгаалахын зэрэгцээ Авто замын хөдөлгөөний дүрмийг мөрдөхөд тустай ажиллагаа болов. Түүнчлэн оросууд удахгүй Ногоон наадам болох гэж байгааг ийм маягаар орон нутгийн иргэддээ дахин сануулсан байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • 111 IP: 202.21.102.198 2017 оны 06 сарын 07

    хөөрхөн эгдүззтэй
Сэтгэгдэл