2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 08

Иллэг, зүү тавих нь олон талын ашиг тустайг бүгд мэднэ. Чихний янз бүрийн цэгт хурууныхаа өндгөөр иллэг хийх замаар дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлж болдог аж. Шен Мен буюу “Тэнгэрийн хаалга” гэсэн онцгой цэгийг энэ зураг дээр үзүүллээ. Маш энгийн энэ эмчилгээг та хүссэн үедээ хаа яваа газраа хийх боломжтой. 

Энэ цэгийг идэвхжүүлэхэд стресс, түгшүүр, сэтгэл гутрал, сэтгэцийн зарим согогоос ангижрах боломжтой. Тэр бүү хэл харшил, толгойн өвчинг хүртэл эдгээдэг, түүнчлэн үрэвслийг намдаадаг аж. Нэг удаад дор хаяж 1 минут орчим иллэг хий ёстой, арай илүү удаан байсан ч болно. Өдөрт 2 удаа давтан хийгээрэй. Ийм иллэгийн дараа шууд л энерги, эрч хүч нэмэгдэхийг та анзаарах болно. Үүний ачаар тамхинаас гарах боломжтой.

Чихэндээ иллэг хийгээд л тамхи татах хүсэлгүй болно гэдэг итгэмээргүй байгаа биз? Оролдоод үз, тамхинаас гадна хар тамхины донтолтыг ч эмчилдэг гэлцдэг. 

www.mnews.mn

Сэтгэгдэл