2017/11/19 Улаанбаатар -8º
2017 оны 06 сарын 09

Тэргэл сар тэнгэрт мандсан үед сөрөг бүхнээс өөрийгөө, орон гэрээ цэвэрлэх, ариутгах ёслол хийхэд нэн таатай. Энэ нь та өөрийн гэрлэн бүрхүүлээ болон эргэн тойрны орон зайг цэвэрлэхэд хамаатай төдийгүй хараал жатга хариулах, хэрэггүй бүхнээс ангижрах ёслолд ч хамаатай. 

Бүтэн сар гарсан үед бие хүний тань өсөлтийг сааруулсан зүйлс, мөн урагшлах алхам, хөгжил дэвшилд тань саад тотгор учруулсан юмсаа тэргэл сараар гийгүүлэн гэрэлтүүлэх хэрэгтэй. Түүнчлэн тэргэл сартай үед хортой, буруу зуршлаасаа, хар тамхинд донтох, буруу хооллолтоос болон хэн нэгнээс хэт хамааралтай болсноосоо ангижран салахад амархан байдаг. 

Өөрийгөө чөлөөлөх ёслол 

Та салж ангижрахыг хүссэн 3 юмаа цаасан дээр бич, (буруу зуршил, өвчин... гэх мэт). Дараа нь түүнээ гал руу ёслол төгөлдөр шидэж шатаана. Энэ ёслолыг үйлдэхдээ гудамжинд гадаа найз нөхөдтэйгээ цугларч болно. Та нар тус бүрдээ “ангижрах зурвас” бичиж, тэгээд түүдэг гал асааж тойрон зогсоод ээлж дараалан галу руу зурвасаа шидээрэй. Та нарын асуудал бэрхшээлүүд хэрхэн үнс болон хувирч байгааг ажиглацгаа. Гэвч хэрэв танд түүдэг гал асаах боломж байхгүй бол юунаас ангижрах гэж байгаагаа бичээд чанга, тод дуугаар түүнээ уншиж, лааны дөлөнд шатааж үнсийг жорлон руугаа хийж болно. 

Гэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ 

Энэ хүчирхэг ёслолыг та хуримтлагдсан сөрөг бүхнээ арилгаж гэрлэн бүрхүүлээ ариутган цэвэрлэх хэрэгтэйг мэдэрсэн үед хийнэ. Ёслолыг хийх хамгийн сайн цаг үдэш унтахын өмнө. Ёслолыг тэргэл сартай үед эсвэл сар багасч хорогдож байхад хийх ёстой. 

Хэрэглэх зүйлс: 
- 7 халбага зөгийн бал 
- 7 халбага хүрэн элсэн чихэр 
- 7 цайны халбага корица (шанц)

Орцод заасан бүх зүйлсийг хольж бэлдэнэ. Үдэш шүршүүрт орохын өмнө бэлдсэн холимогоо биедээ түрхэж 7 минут байлга. Энэ 7 минутад хүссэн залбирал шившлэгээ унших хэрэгтэй. Та сөрөг бүхнээс өөрийгөө цэвэрлэгдэж байна гэж төсөөл. Үүний дараа бүхнийг бүлээвтэр усаар зайлж угаана. Хэрэв та гэрлэн бүрхүүлээ маш хүчтэй цэвэрлэх ёстой бол энэ ёслолыг 7 хоногийн турш хийнэ. 

Ходни Одмаа, www.mnews.mn

Сэтгэгдэл