2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 12

Аргын тооллын 6 сарын 12, Сумъяа гараг. Хаврын адаг хөхөгчин могой сар. Билгийн тооллын 18, Элдэв тэнгэртэн одтой, цагаан морь өдөр. Барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Суудал: Мод.

Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, эд малын гарлагатай.     

www.mnews.mn

Сэтгэгдэл