2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 12

Ясны эдүүдийг бэхжүүлдэг энэ коктейль нэн ашиг тустай, яс хугарлыг эдгээх, остеопороз, шүдний паалан бэхжүүлэх гэх мэт. Гэхдээ та энэ коктейлийг бэлдэж хэрэглэхийн өмнө өөрийн эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Бэлдэх аргачлал:
1. Тахианы 20 ширхэг өндөг бэлд (дэлгүүрийн биш бол сайн). Өндгөө бүлээн усанд угааж, саванд хийнэ, хагалж няцалж болохгүй.
2. Одоо 20 нимбэг ширхэг хэрэгтэй, ус гоожуулан маш сайн угаасны дараа махны машинаар нимбэгээ хальстай чигээр нь машиндана. 
3. Машиндаж жижиглэсэн нимбэгээ одоо өндгөн дээр хийж бүрэн бүрхэн таглаагаар тагла. 
4. Сэрүүн гэрэл тусахгүй, харанхуйдуу газарт энэ бэлдмэлээ тавина (гэхдээ хөргөгчинд болохгүй), Ингээд 20 өдөр байлгах ёстой (өндөгний зарим хальс уусахгүй бол дахин жаахан хүлээнэ).
5. Бүх өндөг бүрэн ууссаны дараа сайн хольж хутган хэдэн удаа шүүнэ (марль, капрон зэргээр).
6. Шүүж авсан энэ уусмалаа 3 литрийн сав руу юүлнэ. 
7. Одоо уусмал дээрээ 1 лонх коньяк хийх хэрэгтэй (шилэн савныхаа хоолой хүртэл). 
8. Үүний дараа уусмалаа сайн хутгаж таглаагаар таглан дахин 20 хоног байлгах ёстой. Ингээд коктейль бэлэн боллоо. 

Ясны коктейлийг хэрэглэхийн өмнө заавал сэгсэр. Түүнээс өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө 1 хоолны халбагыг ууна. Аятайхан, нимбэгийн амттай коктейль болдог. Зарим хүн ясны коктейлийг бөднө шувууны өндгөөр хийдэг. Гэхдээ тахианы 1 өндөг нь бөднө шувууны 5 өндөгтэй тэнцэнэ гэж тооцоолох ёстой. Уг нь бөднө шувууны өндөг нь тахианыхаас илүү ашигтай, ялангуяа эрчүүдэд. 

www.mnews.mn

Сэтгэгдэл