2017/08/23 Улаанбаатар
2017 оны 06 сарын 12

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно. Тэгвэл эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр тодорсон байна. 

Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох үүднээс бямба гаригт Спортын төв ордны “А” зааланд, ням гаригт “АСА” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнээс дараах тамирчид халз барилдааны ялагч болж, ирэх намар Францын нийслэлийг зорих эрхээ өвөртөлжээ.
 
Эрэгтэйчүүд:

57 кг-д гавьяат тамирчин гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд)

61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи)

65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа

70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар)

74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд)

86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар)

97 кг-д ОУХМ Ө.Батзул

125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч)

 
Эмэгтэйчүүд:

 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд)

 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс)

 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин)

58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс)

60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин)

63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар),

69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд)

75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин)

 

Сэтгэгдэл