2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 12

Өнгөрсөн долоо хоногт Богд уулын аманд 4 түймэр гарсан тул уул руу алхах, явган аялал хийхийг түр хугацаагаар хориглоод байсан.

Тэгвэл онцгой байдлын алба хаагч, гал унтраах ангийнхан Богд ууланд гарсан уг 4 түймрийг унтрааж цурманд оруулсан байна.

Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Богд ууланд гал гарлаа гэсэн дуудлага дахиад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад Богд уулын оройн хэсэг буюу Дугуй цагаан гэх газрын зүүн талд 2га, баруун урд 1.5га, 06-р сарын 09-ны 10.00 цагийн үед хуучнаар Ясны сүрьеэ эмнэлгээс баруун урагш 800 м зайд 0.7 га, мөн эмнэлгээс баруун урагш 600 м газарт 1.4 га газар тус тус түймэр гарчээ. 

mnews.mn

Сэтгэгдэл