2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 12

Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо багаасаа ээжийнхээ мэргэжлийг өвлөж, загвар өмсөж эхэлсэн.

Тэгвэл С.Содонгоо охин Солонгосын Сөүл хотноо зохион байгуулагдсан "Luxury Brand Asia Model Awards 2017" загварын тэмцээнд амжилттай оролцсон байна. Тодруулбал С.Содонгоо "Top Kids Model Winner" буюу "Топ 1" шагналын эзэн болж тэргүүн байрын титэм зүүн, мисс ээжийн мэдрэмжтэй охин гэдгээ баталжээ. 

Мөн уг тэмцээд Монголоос оролцсон бусад охид ч чамлахаагүй амжилт үзүүлсэн байна. "Бяцхан мисс 2015" улсын уралдаан тэмцээний шилдэг оролцогч С.Түмэнжаргал "Top 7" буюу "Гоо сайхны нүүр царай" шагналыг авчсан бол СБД-ийн 1-р сургуулийн сурагч А.Аззаяа, Сэлэнгэ аймгын ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч Б .Ганхулан, ЧД-ийн 23-р сургуулийн сурагч Энхрийлэн нар "LB MA" брэндийн дэргэдэх бяцхан моделууд сертафатын эзэд болжээ.

mnews.mn

Сэтгэгдэл