2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 12

“Сохо мебель" ХХК-д захиралын туслахаар ажиллаж байсан 22 настай эмэгтэй 22 давхраас унаж нас барсан хэрэг гарсан.

Уг хэрэгт талийгаачийн гэр бүлийнхэн тус компанийн захирал Жадамбааг буруутгаж байгаа. Талийгаачийг захирал нь зодож дарамталсан, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байх үедээ учир битүүлгээр өндрөөс унасан гээд ингэж хардах шалтгаан ч ар гэрийнхэнд нь цөөнгүй бий. 

Тэгвэл 22 настай бүсгүйн хэрэгт холбогдсон Жадамбаа өнгөрөгч амралтын өдрүүдэд хил даван зугтсан байна. Түүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд байсан аж.

"Сохо мебель" ХХК-ийнхан тухайн охины үхэлд ямар ч буруугүй мэт мэдэгдэл гаргаж байсан. Гэвч удирдлага нь гадагшаа зугтсаныг харахад 22 настай бүсгүйн үхэлд буруутай гэдэг нь тодорхой болж буй бололтой. 

mnews.mn

Сэтгэгдэл