2017/06/26 Улаанбаатар 33º
2017 оны 06 сарын 12

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаагар, Т.Чимгээ нар анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял авсан.

Улмаар яллагдагч нарын ар гэрийнхэн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүх энэ сарын 16-ны өдөр гомдлыг хянан хэлэлцэх аж.

 

Тодруулбал, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шагны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлалтай Б.Содномдаржаа, Ц.Амгалан-баатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар. түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр болжээ.

 

mnews.mn

 

Сэтгэгдэлүүд
  • Зочин IP: 91.223.82.156 2017 оны 06 сарын 13

    Хүн алсан новшнууд Дээд шүүхэд хандахаас ичдэггүйн байхдаа
  • Зочин IP: 163.172.101.137 2017 оны 06 сарын 13

    Захиалагчийг хэзээ ингээд шүүж байх болооо
  • shorond n hataa IP: 149.56.229.17 2017 оны 06 сарын 13

    za odoo saihan muu aluurchdiig shorond n hataah etssiin shiidweriig gargachihaarai. bur nasaar n horison ch yaadag yum
  • Зочин IP: 46.101.139.248 2017 оны 06 сарын 13

    Хэргээ нуухын тулд нэгнийгээ гэр бүлээр шатаасан гэхээр аймар хүмүүс байгаа бизв. лаларуудаа 18 жил наранд явсан чинь энэ насны чинь заяа байхгүй юу
  • Зочин IP: 62.210.129.246 2017 оны 06 сарын 13

    хутга олсын үзүүрт хүн дүрүүлцэн байсын гэж байцаалт өгсөн гэж байгаа ш дээ.
  • Зочин IP: 62.210.129.246 2017 оны 06 сарын 13

    Нөгөө өмгөөлөгч оюунцэцэг авгай нь санаа зовж байгаа болов уу Солонгосд амарч яваа гээ биздээ
  • Зочин IP: 176.10.104.240 2017 оны 06 сарын 14

    цаазаар ав. амийг амиар, цусны төлөөс цус л байх ёстой
  • Зочин IP: 163.172.73.56 2017 оны 06 сарын 14

    амийг амиар энэ тэр арай сүртэй юу. харин захиалагчийг нь зааж өгтөл тамлах ёстой биздээ
Сэтгэгдэл