2017/12/14 Улаанбаатар -27º
2017 оны 06 сарын 12

Канадын нэрт дуучин Жастин Бибер энэ удаа Дэвид Геттатай хамтран бүтээсэн уран бүтээлээ танилцууллаа. Энэ клипэнд "Victoria's Secret”-н сахиусан тэнгэрүүд Стелла Максвелл, Сара Сампайо, Эльза Хоск, Жасмин Тукс, Роми Стрейд Марта Хант зэрэг гоо бүсгүйчүүд тогложээ. 

Энэ клипэнд алдартай дуучин Жастинд гол дүр өгөлгүй, харин загвар өмсөгчдийг тоглуулах санаачилгыг Дэвид Гетта гаргажээ. “Бүх юм санамсаргүй эхэлсэн, би Лас-Вегаст өөрийн эдлэндээ үдэшлэг зохиосон юм. Манайд “Victoria's Secret”-н хэдэн загвар өмсөгч ч ирсэн. Бид дүрсгүйтэн богино хэмжээний бичлэг хийгээд интернэтэд тавьтал шууд л 6 сая хүн үзсэн. Дараахан нь “Victoria's Secret”-ээс утастаж хамтран ажиллая гэлээ. Би шууд л зөвшөөрсөн. Жастин бид 2 дэлхийн хамгийн сайхан хүүхнүүдийн клипэндээ тоглуулж чадлаа” хэмээн Дэвид ярилцлага өгчээ. 

Харин клип гарснаас хойш хэдхэн цагийн дотор “iTunes”-н Топ-10-т багтаж, зөвхөн Instagram-т хүмүүс 30 мянган удаа постолжээ. Одоогоор үзсэн хүний тоо 730 мянга болж минут секунд өнгөрөх тусам энэ тоо ихэссээр. 

www.mnews.mn

Сэтгэгдэл