2017/06/26 Улаанбаатар 33º
2017 оны 06 сарын 13

Аргын тооллын 6 сарын 13, Ангараг гараг. Зуны тэргүүн хөхөгчин могой сар. Билгийн тооллын 19, Яруу эгшигт одтой, цагаагчин хонь өдөр. Барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Суудал: Хий.

Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.    

www.mnews.mn

Сэтгэгдэл