2017/10/19 Улаанбаатар -11º
2017 оны 06 сарын 13

Залуу насыг уртасгах жорыг эрдэмтэд боловсруулж гаргажээ. Уг нь хөгшрөлтийг сааруулах 2 зүйл бий, илчлэг багатай хоол идэх, спортоор их хичээллэх. Харин одоо эрдэмтэд саяхан залуужуулах шинэ арга олжээ. Эрдэмтэд цоо шинэ бодисыг оготно хулгана дээр туршиж үзсэний дүнд ийм мэдэгдэл хийсэн байна. Шинэ химийн нэгдэл никотинамид-моно-нуклеотид (НМН) гэгч энэ бодис огтно хулганад маш хурдан, гайхалтай нөлөө үзүүлэв.

Санаанд багтамгүй үр дүн гарч, 2 настай хулганы булчингууд яг 6 сартай юм шиг болж “залуужжээ”. Ердөө ганцхан долоо хоногийн дотор 2 настай хулганы булчингууд нь 6 сартай юм шиг болжээ. Тэдний булчингуудын үйл ажиллагаа сайжирч, митохондриаль функц нөхөн сэргэн, түүнчлэн инсулин эсэргүүцэх чадвар дээшлэн бие организм дахь үрэвслийн явц багасчээ. Энэ хоёр үнэндээ хөгшрөлтийн гол 2 шалтгаан билээ. 

Итгэмээргүй боловч энэ бодисыг удахгүй хүн дээр туршиж үзэх гэж байгаа аж. Хэтийн ирээдүйд 60 настай хүмүүсийн булчингуудыг 20 настай болгох юм байх. Хөгшрөх хэрээр хүний бие организм дахь никотинамид-аденин-динуклеотидын (НАД) химийн түвшин буурдаг, судлаачид харин хулгануудын энэ түвшнийг шаардлагатай түвшин хүртэл нөхөн сэргээж чадлаа. Эсүүд бараг л НМН-ыг НАД болгон хувиргаж улмаар нейрон сүлжээ ба митохондрийн ажиллагаа сэргэжээ. Мөн чанартаа энэ нь хоол сойх дэглэм ба биеийн дасгалыг орлосон аж. 

Гэхдээ 60 настай хүмүүсийн булчинг 20 настай болгох гэсэн харьцуулалтыг үгчлэн ойлгох хэрэггүй, яагаад гэвэл хүмүүс ба хулганы хөгшрөлт ба бодисын солилцоо эрс ялгаатай. Түүнээс гадна хулганы булчингийн хүч нэмэгдээгүй, уг нь эрдэмтэд үүнийг залруулах гэж оролдсон гэдэг. Наслалт зөвхөн хэсэгчлэн буурахын зэрэгцээ хулгануудад хөгшрөлтийн өөр шинэ тэмдэг илэрсэн хэвээр байсан, тухайлбал нейродегенераци, биет хэмжээсийн урт багасчээ.

Хэдий тийм ч энэ нээлт нь залуу, эрүүл хүмүүст ашиг тусаа өгнө гэж эрдэмтэд найдаж байна. Харин хүмүүст хийсэн туршилт амжилттай болж сөрөг үр дүн гараагүй ч гэсэн ийм эмчилгээ ойрын 20 жил амьдралд хэрэгжихгүй бололтой. 

www.mnews.mn

Сэтгэгдэл