2017/12/12 Улаанбаатар -33º
2017 оны 06 сарын 13

Энэ жил ихэнх нутгаар хур бороо багатай, гандуу зун болж байна. Нийт нутгаар хур тунадас бага унасанаас бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайнгүй, ихэнх нутгаар гандах төлөвтэй байна.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2017 оны 6 дугаар сарын 8-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгшлийн нөөц уринш болон буудай тариалсан талбайн хувьд Сэлэнгийн Баянгол, Орхон, Орхонтуул, Дорнодын Халхгол, Төвийн Эрдэнэсант, Угтаал, Дархан-Уулын Цайдам, Хэнтийн Өмнөдэлгэрт хангалтгүй байна. Мөн төмс тариалсан талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сэлэнгийн Баянгол, Дорнодын Баян-Уул, Чойбалсан, Төвийн Угтаал, Борнуур, Сүхбаатарын Баруун-Уртад хангалтгүй хэмжээнд байгаа аж.


Хур бороо бага, гантай байгаагийн улмаас Хараа голын урсгал эрс багасч зарим газраараа тасархад хүрсэн нь учраас тус сумын Засаг даргын тамгын газраас голын голдирлыг өөрчилж ногоо услаж байсан байгууллагуудад шаардлага хүргүүлж боолтыг сэтлүүлэх арга хэмжээг авч ажиллажээ.

Дээрх байгууллагууд нь Хараа, Ерөө голын ай сав газрын захиргаанаас голын урсацыг ашиглах зөвшөөрлийг авсан бөгөөд энэхүү зөвшөөрөл нь ган гачигтай үед үйлчлэхгүй гэдгийг тайлбарлан, голын дагуух хог хаягдлыг цэвэрлэж дахиж боолт хийхгүй байх талаар байгаль орчны Улсын байцаагч мэдэгдэл хүргүүлжээ.

 

Хэт халалтын улмаас ган гачигтай байхын зэрэгцээ цаг агаарын гэнэтийн аюул нүүрлэж болзошгүйг сэрэмжлүүлжээ. Тухайлбал зургадугаар сарын дундах болон сүүлийн 10 хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай, түр зуурын, хүчтэй аадар бороо орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй байдалтай байгааг анхааруулж байна. Түүнчлэн түр зуурын бороо орох үеэр салхи 16-18 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгааг сэрэмжлүүлж байна.

 

mnews.mn

Сэтгэгдэл