2017/06/26 Улаанбаатар 33º
2017 оны 06 сарын 14

Хэрэв ходоод хоол боловсруулж чадахаа боливол бие организмаас хортой бодис, токсин гадагшлахгүй, цэвэрлэгдэхгүй. Энэ тохиолдолд дараах жороор ундаа бэлдэн ууж болно. Ходоодны энэ ундаа ходоодыг цоо шинэ болгоно, гэхдээ энэ зөвлөгөө нь эмчийг орлохгүй гэдгийг анхаарна уу. Иймээс ходоодны ямар нэг суурь өвчтэй хүмүүс зөвхөн эмчилдэг эмчийнхээ заавраар эмчлүүлнэ үү. 

Ундаа бэлдэх аргачлал: 
Зөгийн бал, хар цай, алимны уксус, хатаасан алим, нимбэг бэлдээрэй. 1 стакан буцалсан усанд чимх цай хийж хандалж 5 минут байлгана. Одоо шүүж жижиглэн хатаасан алимаа хийнэ. Ундаа жаахан хөрмөгц 2 хоолны халбага алимны уксус, 1 цайны халбага зөгийн бал хийж хутгаарай. Ундаа хэт халуун байж болохгүй, тэгвэл зөгийн бал чанараа алдана. Зүсэм нимбэгийн шүүсийг шахаж аяга руу хийж дахин хутга.  Ийм ундааг бүлээнээр өглөөний цайны өмнө эсвэл үдэш унтахын өмнө уугаарай.

Ходоодны ундаанд цууны хүчил, сүүний ба нимбэгийн хүчил агуулагддаг. Эдгээр хүчил нь бие организмыг элдэв токсин, хортой бодисуудаас цэвэрлэж бодисын солилцоонд таатай нөлөөлдөг юм байна. 

www.mnews.mn

Сэтгэгдэл