2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 14

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас орон даяар монгол хэлбичгийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Элсэгчид орон нутагт байрлах шалгалтын 22, нийслэлд байрлах шалгалтын 27 байранд шалгалтаа өгөх юм.

Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирэх юм. 

1. Баталгаажуулсан бүртгэлийн хуудас

2. Суудлын хуваарь

3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт

4. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт.


Шалгалтын хуваарь:

Монгол хэлбичиг - зургадугаар сарын 14-ний 12:00-13:40 цагт

Англи хэл - зургаадугаар сарын 15-ны 10:00-11:20 цагт

Хими - зургаадугаар сарын 15-ны 13:00-14:40 цагт

Монгол Улсын түүх - зургаадугаар сарын 15-ны 16.00-17:20 цагт

Математик -зургаадугаар сарын 17-ны 08:30-10:10 цагт

Газарзүй - зургаадугаар сарын 17-ны 11:30-12:50 цагт

Монгол хэл - зургаадугаар сарын 17-ны 17:00-18:20 цагт

Нийгмийн тухай мэдлэг -  зургаадугаар сарын 18-ны 08:00-09:20 цагт

Физик - зургаадугаар сарын 18-ны 11:30-13:10 цагт

Орос хэл - зургаадугаар сарын 18-ны 14:20-15:40 цаг 

mnews.mn

Сэтгэгдэл