2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 14

Зөнбилэгч Илона Оросын “Зөнбилгийн тулаан”-ы 6, 7 дахь улирлын тэмцээнд 2008 онд оролцож шувтаргын шатанд шалгарсан гоц чадвартай Илона Новоселова амь үрэгдсэн талаар “РИА Новости” мэдээллээ. Түүний цогцсыг 6 сарын 13-нд 17 цагийн үед Москвагийн зүүн хэсгээс олжээ.

30 настай Илона тэр байшингийн 6-р давхарт байр хөлсөлдөг байсан ба цогцсонд нь өндрөөс унасан шинжтэй бэртэл гэмтэл илэрчээ. Илонаг амиа хорлосон байх гэж таамаглаж байна. Ямартай ч амиа алдахын өмнөхөн Илона амраг залуутайгаа хэрэлдсэн гэж сэтгүүлчид мэдээлэв. Транссексуал Илона эхээс мэндлэхдээ эрэгтэй байсан, түүнийг Алексей гэж нэрлэжээ. 

2 жилийн өмнө Илона ярилцлага өгөхдөө “Би 17 настайдаа гоц чадварынхаа тусламжтай хүмүүст тусалж чадна гэдгээ ойлгосон. Харин одоо би өөрийгөө 70 настай мэт мэдэрч байна” хэмээжээ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл