2017/06/26 Улаанбаатар 33º
2017 оны 06 сарын 14

Энэ сарын 13-ны өдрийн 22:40 цагийн үед ЭЕШ өгөхөөр Замын-Үүдээс Сайншанд руу явж байсан гурван сурагч зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Хэргийн талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн н.Гэрэлмаа “Өчигдөр шөнө Дорноговь аймгийн нутагт зам тээврийн ослоор дөрвөн иргэн алдсан хэрэг бүртгэгдсэн байна. Осол Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт гарсан бөгөөд “North benz” маркийн автомашин “Sonata6” маркийн машинтай мөргөлдөж, дөрвөн хүн нас барж, хоёр хүн гэмтсэн. 49 настай нэг эрэгтэй, 18 настай гурван эрэгтэй амиа алдсан байна. Ослоор амиа алдсан гурван иргэн ЭЕШ өгөхөөр аймгийн төв рүүгээ явж байсан гэх мэдээлэл бий” гэжээ.

Одоогоор тус хэргийг Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газарт шалгаж байна.

Сэтгэгдэл