2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 14

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 93.5 га газрыг хамарсан 16 түймрийн дуудлага ирсэн гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Харин дөрөвдүгээр сар гарснаас хойш Богдхан ууланд 10 удаа түймэр гарснаас эхний гурван удаагийн түймрийн уршгаар 10 га газар сүйдсэн байна.

Богдхан уулын дархан цаазат газар хамгаалалтын захиргааны мэдээллээр түймрийг унтраахын тулд гурван сая төгрөг зарцуулжээ.Харин Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам түймрийг унтраахад зарцуулсан төсвийг ирэх сард тооцно гэсэн тайлбар өгөөд байна. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын Зайсангийн ам, Залаатын ам, Түргэний эх зэрэг газарт гал түймрийн зургаан цурам байгаа аж.

Гал түймрийн шалтгааныг тодруулахаар ажилласан шинжээчид гарсан түймрийн дийлэнх нь тамхины цогноос болсныг онцолж байгаа юм.

 

mnews.mn

Сэтгэгдэл