2017/10/20 Улаанбаатар
2017 оны 06 сарын 14

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. 


Тэрбээр энэ үеэр тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.

Удахгүй Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэх үеэр ирэх оноос тэтгэвэр нэмэгдүүлсэн байдлаар төсвийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Тэтгэвэрийн нэмэгдэлд ойролцоогоор 150 орчим тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах аж.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 оны хоёрдугаар сард буюу Цагаан сарын өмнөх нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 орчим хувиар нэмсэн билээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл