2017/10/19 Улаанбаатар -11º
2017 оны 06 сарын 14

Нийслэлийн хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд 36 ширхэг унадаг дугуйг өнөөдөр цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэн өгчээ.

Дугуйт эргүүл ажиллуулснаар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд шуурхай цаг алдахгүй очих, авто замын түгжрэлээс сэргийлэх, гудамж талбай олон нийтийн газарт эргүүлийн үйл ажиллагааг тогтмолжуулан иргэд, оршин суугчдын амар тайван ажиллаж амьдрах нөхцөл бүрдэх аж.Дугуйт эргүүлүүд ажлын хэрэгслээ хүлээн авснаар нийслэл нийт гурван төрлийн эргүүлтэй болж байна.

Нохой, морь, дугуйтай эргүүлүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг хийнэ.

 

mnews.mn

Сэтгэгдэл