2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 15

Аргын тооллын 6 сарын 15, Бархасвадь гараг. Зуны тэргүүн хөхөгчин могой сар. Билгийн тооллын 21, Чөдөр одтой, харагчин тахиа өдөр. Барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Суудал: Шороо.

Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улай гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин ирнэ. 

www.mnews.mn

Сэтгэгдэл