2017/06/26 Улаанбаатар 33º
2017 оны 06 сарын 15

Нас ахих тусам хамгийн түрүүнд өвдөг өвдөж эхэлдэг, яагаад гэвэл хүн босч зогс байх үед өвдөг нь биеийн жингийн 80% гаруйг дааж, тулж байдаг. Иймээс өвдгөө эртнээс хайрлаж хамгаалан, зөв арчилж сурах хэрэгтэй. Өвдөг, ясанд тустай эмийг өөрийн гараар бэлдэн туршаарай. Энэ ханд мөн яс бэхжүүлэхээс гадна үе мөч өвдөхийг намдааж богино хугацаанд нөхөн сэргээдэг ач тустай. Гэхдээ үе мөч өвдөх, элэгдэх маш олон шалтгаантай, иймээс эмчид үзүүлэн шинжилгээ хийлгэх хэрэгтэйг дурдах нь илүүц биз ээ. 

Орц: 
- 3 хоолны халбага үзэм 
- 40 грамм хулууны үр (тыква)
- 2 хоолны халбага желатин
- 4 хоолны халбага кунжут
- 200 грамм зөгийн бал 
- 8 хоолны халбага маалингын үр 

Бэлдэх ба хэрэглэх:
Орцонд заасан бүх материалыг блендерт хийж сайн хольж нэг төрлийн холимог бэлдэж, дараа нь саванд юүлэн хөргөгчинд хадгалаарай. Энэ холимогоос өглөө цайны өмнө 1 халбагыг ууна, үдийн хоолны өмнө бас нэг халбагыг уух ёстой. Хэдэн долоо хоногийн дараа таны шөрмөс шандас, бүлх илүү хүчтэй болох болно. Түүнчлэн үе мөч, яс шинэчлэгдэх мэт болж бодисын солилцоо сайжирдаг, улмаар биеийн жин буурахад бага ч болов нөлөөлнө.

www.mnews.mn

Сэтгэгдэл