2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 15

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Говь" ХК-ийн объектод өчигдөр оройн 20:45 цагт гал гарч эхэлсэн. Уг гал түймрийг унтраах ажилд Нийслэлийн онцгой байдлын газрын бүх анги байгууллага, Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул дүүрэг цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид ажилласан юм.

19 цагийн турш шургуу, тасралтгүй ажилласан хүчинд дөнгөж сая “Говь ХК”-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраажээ.

Уг гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй аж.

Гал түймрийг унтраахад УСУГ, ЗЦГ, НЦГ зэрэг мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран, гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл