2017/06/28 Улаанбаатар 23º
2017 оны 06 сарын 15

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Б.Ганзориг тав давж Улсын начин цол хүртсэн.

Гэвч Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 03 тоот тогтоолоор түүний цолыг хураах, Улсын начин Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг  гаргасан.

Учир нь Допингийн эсрэг үндэсний төвөөс дээрх хоёр бөхийг хориотой эмийн жагсаалтад багтах бодис хэрэглэж, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн хэмээн мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан гаргасан дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, Улсын начин Б.Ганзориг хуулийн байгууллагад хандсан байна.


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны зургадугаар сарын 13-ны өдөр Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоолын Б.Ганзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.


Уг хурлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

mnews.mn

Сэтгэгдэл