2017/08/19 Улаанбаатар 18º
2017 оны 06 сарын 15

БОАЖЯ, ОБЕГ, Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр Монгол Улсын Шадар сайдад ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр:

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 түймэр,Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1,

Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр,

Булган аймаг Тэшиг суманд 1 түймэр,

нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 1,

Хан-Уул дүүрэгт 2 нийт улсын хэмжээнд нийт 9 түймэртэй байгааг мэдэгдсэн юм.

Эдгээр түймрээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нэг, Улаанбаатар хотод гарсан гурван түймрийг цурманд оруулжээ.

Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин сүүлийн 14 хоног нэг ч бороо хур ороогүй. Тиймээс ногоон бүсэд хуурайшилтын зэрэг өндөр байгааг тодотгов. Хэд хэдэн удаа үүлэнд нөлөөлж бороо оруулах оролдлого хийжээ.

Гэвч хур тунадасны агууламжтай үүл орж ирээгүй тул амжилтгүй болсон байна. Засгийн газраас 1000 ширхэг борооны пуужингийн мөнгө шийдэж өгсөн байна. Энэ пуужин нь долдугаар сард орж ирэх аж. Одоогоор бороонд нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэлээ.

 Түүний мэдээлснээр энэ сарын 18-ны 20.00 цаг орчимд зүүн аймгуудын нутгаар 19-ний 20.00 цагийн орчимд зүүн аймгуудаар, 20-нд Төвийн аймгуудаар бороо орно гэв.

 

mnews.mn

Сэтгэгдэлүүд
  • иргэн IP: 1.25.156.118 2017 оны 06 сарын 18

    ЧАДДАГ ЮМ БАЙНА УУ
Сэтгэгдэл